Faberlic компани нь ОХУ-ын шууд худалдааны томоохон компани юм. Faberlic компани нь үйлдвэрлэгч төдийгүй хүчилтөрөгчийн арьсны гүнд зөөвөрлөдөг тусгай патентын дангаар эзэмшдэг. Энэхүү патент нь арьс арчилгааны салбартаа цоо шинэ тэсрэлт болон гарч ирж, арьсыг залуужуулах гайхалтай үйлчилгээ нь хэрэглэгчдийг гайхашруулсаар байна. Faberlic компанийн бусад салбарыг тооцвол арьс арчилгааны бүхий л төрөл, ус арчилгаа, франц сүрчигнүүд, гоёлын гоо сайхан, гэр ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хүүхдийн болон дотуур хувцас гэх мэт.

Faberlic компани нь 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй, 30 патенттай Дэлхийн ТОП-100 компанийн нэг юм.

FABERLIC КОМПАНИЙН САЛБАР ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
ДЭЛХИЙН 23 ОРОНД АЖИЛЛАДАГ!

АЗИ-ЕВРОПЫН 1 000 000 ГАРУЙ ХҮН
FABERLIC-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ

АРВАН САЯ ГАРУЙ ХҮН FABERLIC-ИЙН ГАЙХАЛТАЙ
БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ӨДӨР БҮР ХЭРЭГЛЭЖ БАЙНА.

ДАВДАГДАШГҮЙ ТЕХНОЛОГИ

Faberlic компани өөрийн салбартаа шалгарсан төдийгүй шинжлэх ухааны нээлтүүдийг байнга хийсээр байна. Faberlic-ийн эрдэмтэд арьсны асуудлыг нухацтай судлан, шинжлэх ухааны дэвшилттэй нээлтүүдэд тулгуурлан шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.

FABERLIC-ИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

FABERLIC-ийн өөрийн үйлдвэр нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд бүтээгдэхүүнээ олон улсын стандарт шаардлагыг ханган үйлдвэрлэж, аюулгүй байдлыг заавал шалгадаг.

ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ТӨВ

ФАБЕРЛИК-ийн эрдэмтдийн баг нь бүтээгдэхүүнүүдээ байнга боловсронгуй болгосоор ирсэн бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болон түүний жорыг боловсруулахдаа шинжлэх ухааны судалгаанд тулгуурласнаар таны гоо сайханд жинхэнэ ёсоор тохирох тохирох инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой боллоо.

ЧАНАР БА ХҮРТЭЭМЖ

Фаберлик-ийн үйлдвэрүүд нь Европын чанарын стандартыг хангасан бөгөөд хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд ээлтэй, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн болон сав баглаа боодлын автомат шугамаар бүрэн тоноглогдсон болно. Фаберлик-ийн үйлдвэрүүд нь үйлдвэрлэлийн хүчин чадал болон үйлдвэрлэлийн зай талбайн үзүүлэлтийн хувьд Орос улс дахь гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын дотор тэргүүлэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Энэ бүхний үр дүнд бид чанарын дээд түвшинд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ жирийн хэрэглэгчдэд хүртээмжтэй болгож чаддаг. Түүнчлэн, манай мэргэжлийн Зөвлөхүүдийн сүлжээ нь гоо сайхны асуудлаар Та бүхэнд маш тодорхой зөвлөгөө өгөхийн зэрэгцээ сонгосон бүтээгдэхүүнийг нь худалдан авагчиддаа богино хугацаанд хүргэх болно.